Terbish Partners нь хөгжиж буй зах зээлд үйл ажиллагаа явуулж буй компаниудад хөрөнгө оруулалт болон стратегийн чиглэлээр төрөл бүрийн зөвлөгөө өгдөг үйлчилгээний байгууллага юм. Бид үйлчлүүлэгчиддээ бизнесээ босгох, хөгжүүлэх, худалдан авалт болон санхүүжилт хийх зэргийг заахын зэрэгцээ бизнесээ хувьцаа эзэмшигчдийн хувьд ашигтай төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулахуйц хэлбэрээр эрхлэхэд нь тусалдаг.
Бид нэг үйл ажиллагаа, нэг үйлдвэрлэл болон нэг улс гүрний мэргэн ухаан, тэргүүн туршлагыг дараа дараагийн үйл ажиллагаа, үйдвэрлэл, улс оронд нэвтрүүлэн ажиллах уламжлалтай. Бид бүтээлч сэтгэхүйг санхүүгийн сахилга баттай хослуулах, стратегийг тактиктай уялдуулан холбох, нарийн санаа бодлыг энгийн хэлбэрээр илэрхийлэхийг хичээдэг юм. Оновчтой хариулт байхгүй үед хэнд хандахаа бид мэддэг юм.
Хувийн хэвшлийн болон төрийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, мөн засгийн газрын агентлагууд зэрэг олон үйлчлүүлэгчид бидэнд ханддаг. Бид үл хөдлөх хөрөнгө зуучлал, уул уурхай, дэд бүтцийн салбарт улс хооронд байгуулах томоохон хэлэлцээр төдийгүй үзвэр үйлчилгээ, хэвлэл мэдээллийн төслүүдийг хамарсан өргөн цар хүрээтэй ажилладаг болно. Байгуулагдсан цагаасаа хойш бид 11 тэрбум долларын хөрөнгө оруулалт бүхий хэлэлцээр байгуулахад зөвлөгөө өгөөд байна.
|