Terbish Partners
Profile Team Network Contact
Terbish Partners: Languages Chinese Mongolian
     

Sean Hinton

 
  Erica Motley  
  Erica Motley  

 

 

 

 

 

Шоон Хинтон нь 2007 онд Terbish Partners компанийг Хойд Азид стратегийн болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулсан ба байгуулагдснаасаа хойш даруй 9 гаруй тэрбум долларын өртөг бүхий үйл ажиллагаанд зөвлөгөө өгсөн байна. Шоон Хинтон нь эдүгээ Goldman Sachs /Ази/-д Ахлах бие даасан зөвлөх, 1.9 тэрбум долларыг олон нийтийн санал болгон гаргах хувьцаанд Хятад Улсын SOHO компанийн Гүйцэтгэх Захирлын тусгай Зөвлөх, мөн China Networks компанийн Даргаар ажиллаж байв.

Үүнээс өмнө Шоон Олон нийтийн үзвэр үйлчилгээний газрын зөвлөхүүдийн захирал буюу түншээр ажиллаж, Лондонд хувийн хөрөнгө оруулагчид болон корпорацийн үйлчлүүлэгчид мөн үүний дотор засгийн газрын агентлагууд, банкууд, түгээгчид, олон нийтийн нэвтрүүлэгчид, хөрөнгө оруулалтын банкинд даатгалын хөрөнгө буюу хөрөнгөө эрсдэлээс хамгаалах зөвлөгөө өгч байсан. Тэрээр, олон тооны сүлжээ эрхэлдэг компаниудын удирдах зөвлөлд мөн Лондонд байрладаг Бүтээлч Хөрөнгийн Сангийн хөрөнгө оруулалтын хороонд тус тус ажиллаж байжээ.

2000-2005 онд Английн хамгийн том кино бүтээлийн компаниудын нэг, дэлхийд хамгийн эртний кино студи болох Ealing Studios ба Fragile Films-д Гүйцэтгэх Захиралаар ажиллаж байсан. Шоон нь бизнесийн үйл ажиллагааг цогцоор нь харж бизнесийн хөгжил, стратегид нь тулгуурлан бүхий л бизнесийг нэгжээс нь бүтээгдэхүүн болтол нь хянаж ажиллаж байв.

1995 оноос хойш 5 жилийн турш McKinsey & Company-ийн Лондон болон Сидней дэх салбаруудад компаниудын ажилд мэргэшихэд нь тусалж, үндсэн гол үйлчлүүлэгчдэд өргөн хүрээтэй стратегийн зөвлөгөө өгч ажиллаж байжээ. McKinsey-д ажиллахаас өмнө тэрээр Монголд 7 жил амьдрахдаа аялал жуулчлалын Nomads Expeditions компанийг үүсгэн байгуулж Гүйцэтгэх Захирлаар нь ажиллаж байгаад 1995 онд зарж борлуулжээ. Шоон нь Кэмбриджийн Их Сургуулийн Хөгжим Жүжгийн Guidhall Сургууль, Удирдлагын MIT Sloan Сургуульд тус тус суралцсан. Австраль улсад Монгол Улсыг төлөөлсөн Өргөмжит Консулаар 4 жил ажиллаж байсан бөгөөд АНУ-ын Аспен Институтын Henry Crown-ийн төгсөгч билээ. Шоон Монголын Бахайчуудын Нийгэмлэгийн удирдах зөвлөл болох Үндэсний Оюун Санааны Чуулгыг үндэслэн байгуулагч гишүүн бөгөөд эдүгээ Бээжин хотод эхнэр 3 охины хамт амьдарч байна.